Posts

Өнгө

Өнгө гэж юу вэ? • Өнгө гэдэг нь хүний нүдэнд харагдаж буй мэдрэмж бөгөөд гэрлийн спектр нь хүний нүдэн дэх мэдрэгч эстэй харилцан үйлчлэлцсэнээр өнгө үүсдэг. • Өөрөөр хэлбэл гэрэл тусаж буй обьектийн физик шинж чанараас хамаарч зарим өнгө шингэж, зарим өнгө ойж байдаг. Ингээд ойсон өнгө нь тухайн биетийн өнгө болон харагддаг. Жишээ нь: Ургамал ногоон өнгөтэй харагддаг. Учир нь ургамал ногоон өнгийг ойлгодог

Өнгийг ерөнхийд нь ахромат ба хромат гэж ангилдаг.

• Хромат бүлэгт спектрийн бүх өнгө орох бөгөөд улаан, шар, ногоон, цэнхэр, ягаан болон нэг өнгөөс нөгөө өнгөнд шилжихэд үүсэх бүх завсрын өнгүүд орно. Хромат өнгө нь тоо томшгүй олон бөгөөд хүний нүд ойролцоогоор 300 орчимыг нь л ялгадаг. • Ахромат бүлэгт хар, цагаан, саарал гэх өнгүүд орох бөгөөд саарал өнгө нь хар, цагааныг хэдэн хувьтай хольхоос хамаарч олон янз бүр үүснэ.

Дулаан ба хүйтэн өнгө

• Өнгө хүний сэтгэл санаанд янз бүрээр нөлөөлж байдаг. Үүнээс үүдэн хромат бүлгийн өнгүүдийг дулаан, хүйтэн, завсрын гэж ангилна. Дулаан: Улаан, шар, шаргал... Хүйтэн: Хөх, цэнхэр... Завсрын: Ногоон, ягаан...